Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн нь дэлхий нийтэд эрчим хүчний өөрчлөлтийн сорилтыг даван туулахад зайлшгүй шаардлагатай гэж мэдээлж байна.

Саяхан Bloomberg-ийн нийтлэлдээ тоймч Дэвид Фиклин Хятадын цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнүүд нь үнийн давуу талтай бөгөөд санаатайгаар хямд үнээр зарагддаггүй гэж үзэж байна. Тэрээр дэлхий нийтэд эрчим хүчний өөрчлөлтийн сорилтуудыг даван туулахын тулд эдгээр бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг онцолжээ.

“Байден буруу байна: бидний нарны эрчим хүч хангалтгүй байна” гарчигтай нийтлэлд өнгөрсөн есдүгээр сард болсон Хорийн бүлгийн (G20) уулзалтын үеэр гишүүд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний дэлхийн суурилагдсан хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх санал дэвшүүлснийг онцолсон. Энэхүү амбицтай зорилгод хүрэхэд томоохон бэрхшээл тулгарч байна. Одоогоор “бид хангалттай хэмжээний нарны болон салхины цахилгаан станц, түүнчлэн цэвэр эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдвэрлэлийн байгууламжуудыг барьж амжаагүй байна”.

Уг нийтлэлд АНУ дэлхий даяар ногоон технологийн үйлдвэрлэлийн шугамын хэт их нийлүүлэлттэй гэж мэдэгдэж, Хятадын цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнтэй "үнийн дайн" гэсэн шалтаг ашиглан импортын тариф ногдуулж байгааг шүүмжилжээ. Гэсэн хэдий ч АНУ 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд эдгээр бүх үйлдвэрлэлийн шугам хэрэгтэй болно гэж үзэж байна.

"Энэ зорилгод хүрэхийн тулд бид салхины эрчим хүч, нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг 2023 оны түвшнээс тус тус бараг 13 дахин, 3.5 дахин нэмэгдүүлэх ёстой. Түүнчлэн бид цөмийн эрчим хүчний хөгжлийг тав дахин хурдасгаж, цэвэр эрчим хүчний батерей болон усан цахилгаан станцын барилгын хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэж өгүүлэлд дурджээ.

Фиклин хүчин чадал нь эрэлтээс хэтэрсэн нь үнийн бууралт, инноваци, салбарын интеграцийн ашигтай мөчлөгийг бий болгоно гэж үзэж байна. Үүний эсрэгээр, хүчин чадлын хомсдол нь инфляци болон хомсдолд хүргэнэ. Тэрээр ногоон эрчим хүчний өртгийг бууруулах нь бидний амьдралын туршид гамшигт уур амьсгалын дулаарлаас зайлсхийхийн тулд дэлхий нийт хийж чадах хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж дүгнэжээ.


Нийтэлсэн цаг: 2024 оны 6-р сарын 7